ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь нэг талаас “Нау Мейд И Эл Си” ХХК (цаашид “Компани” гэх), нөгөө талаас “HiiJob” болон “HiiJob-HR” платформыг хэрэглэж буй хувь хүн, хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх)-ийн хооронд холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч нь “HiiJob” болон “HiiJob-HR” Платформд бүртгүүлж, үйлчилгээг авч эхэлснээр энэхүү Нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1  “Нау Мейд И Эл Си” ХХК /цаашид “Компани” гэх/ нь “HiiJob” болон “HiiJob-HR” Платформоор дамжуулан хэрэглэгч хоорондын ажил, үйлчилгээ зуучлал болон байгууллагын хүний нөөцийн цогц системийн үйлчилгээг хүргэхэд зориулагдсан болно. 

 

1.2  “HiiJob” нь Хэрэглэгчид тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх, гүйцэтгэгчийг хайх, ажил үйлчилгээний зар байршуулах, захиалагч болон гүйцэтгэгчийг холбох, зуучлах, түүнчлэн холбогдох нэмэлт үйлчилгээг авах боломжийг олгогч зуучлалын үйл ажиллагаа үзүүлэх Мобайл аппликейшн /цаашид “Платформ” гэх/ ойлгоно.

 

1.3  “HiiJob-HR” нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, ажилтны ажлын цагийн бүртгэл хөтлөх, ажилтны бүтээмжийг хянах, үндсэн болон цагийн ажилтан хайх, ажлын байрны зар байршуулах, түүнчлэн холбогдох нэмэлт үйлчилгээг авах боломжийг олгох Байгууллага болон ажилтнуудад зориулсан хүний нөөцийн цогц платформ /цаашид “HR-Платформ” гэх/ юм.

 

1.4  Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

a.     “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Платформыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, хуулийн этгээдийг буюу Захиалагч, Гүйцэтгэгч, Байгууллагыг нийтэд нь;

b.     “Захиалагч” гэж  Платформд бүртгэл үүсгэж, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх захиалга, зар байршуулсан хувь хүн, хуулийн этгээдийг;

c.     “Гүйцэтгэгч” гэж Захиалагчийн зарын дагуу ажил, үйлчилгээ гүйцэтгэх хүсэлт гаргасан, эсхүл ажил үйлчилгээг гүйцэтгэж буй Хэрэглэгчийг хэлнэ;

d.     “Байгууллага” HiiJob-HR Платформыг хүний нөөцийн үйл ажиллагаанд ашиглахаар бүртгүүлсэн хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн төлөөлөгчийг хэлнэ.

e.     “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй баталгаажилтын нэг удаагийн нууц үг, пин код, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 

1.2.     Хэрэглэгч нь энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн танилцаж, “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

1.3.     Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд Платформыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 

1.4.     Хэрэглэгч нь Платформыг ашиглахдаа энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон Платформын дүрмийг тус тус мөрдөх үүрэгтэй болно.

1.5.     Компани нь Захиалагч болон Гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан ажил, үйлчилгээний гэрээний шууд тал болохгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг холбох мэдээллийн технологийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэнэ.

1.6.     Захиалагч болон Гүйцэтгэгч талуудын тохиролцсон ажил, үйлчилгээний чанар, хугацаа, төлбөр тооцоотой холбоотой маргааныг талууд хоорондоо шийдвэрлэх бөгөөд Компани нь аливаа хариуцлага хүлээхгүй.

2. “HIIJOB” БОЛОН “HIIJOB-HR” ПЛАТФОРМ АШИГЛАХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

2.1.   Хэрэглэгч нь ажил зуучлалын үйлчилгээ үзүүлэх “HiiJob” болон хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагаа, ирц бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх “HiiJob-HR” гэсэн 2 төрлийн платформд хүссэн үедээ шилжин ашиглах боломжтой.

 

2.2.   Гүйцэтгэгчийн платформ ашиглах нөхцөл:

Ø  Гүйцэтгэгч нь “HiiJob” платформд байгаа ажил, үйлчилгээний ангиллуудаас өөрийн гүйцэтгэх боломжтой 5 хүртэл ажил, үйлчилгээний ангиллыг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Сонгосон ангиллууд нь таны профайлд нээлттэй байршина. 

Ø  Гүйцэтгэгч нь “HiiJob” платформд бүртгэл үүсгэн баталгаажуулж, өөрийн профайл дахь CV /товч намтар/-ын мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулсан тохиолдолд Платформд нийтлэгдсэн ажил, үйлчилгээний зарын дагуу өөрийн CV-г илгээж, ажил гүйцэтгэх боломжтой болно.

Ø  Гүйцэтгэгчийн Платформоор дамжуулан илгээсэн CV-ийг өөрчлөх боломжгүй тул CV-гээ илгээхдээ ажил, үйлчилгээний зартай бүрэн танилцах үүргийг хүлээнэ.

Ø  Гүйцэтгэгчийн илгээсэн CV-ийг Захиалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мэдэгдэл ирэх ба зөвшөөрсөн мэдэгдэл ирснээр Гүйцэтгэгч нь тухайн ажил, үйлчилгээ үзүүлэх үүргийг Захиалагчийн өмнө хүлээнэ.

Ø  Гүйцэтгэгч нь өөрийн ажил, үйлчилгээ үзүүлэх салбараа сонгон өөрийн CV-г Онцлох боломжтой.

 

2.3  Захиалагчийн платформ ашиглах нөхцөл:

Ø  Захиалагч нь платформд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулснаар ажил, үйлчилгээний зар нийтлэх болон Платформд бүртгэлтэй Гүйцэтгэгчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болно.

Ø  Захиалагч нь Платформд хуулиар хориглоогүй аливаа ажил, үйлчилгээг нэг удаагийн шинжтэй, эсвэл тогтмол бус хугацаагаар гүйцэтгүүлэх зорилготой ажил, үйлчилгээний зарыг нийтэлнэ.

Ø  Захиалагчийн байршуулсан ажлын зар нь хууль болон журамд нийцсэн, үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит мэдээлэл бүхий зар байна.

Ø  Захиалагч ажлын зар байршуулахдаа Платформын асуулгыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөнө. 

Ø  Захиалагчийн нийтэлсэн зарын дагуу ажил, үйлчилгээ үзүүлэх сонирхол бүхий Гүйцэтгэгч өөрийн CV-ийг Платформоор дамжуулан илгээх ба Захиалагч нь ирүүлсэн CV-ийг зөвшөөрөх, эсвэл татгалзах шийдвэрийг өөрөө гаргана.

Ø  Захиалагч нь Гүйцэтгэгчээс ирүүлсэн CV-ийг зөвшөөрөх, эсвэл татгалзах шийдвэр гаргахаас өмнө гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл, CV-тэй бүрэн танилцах үүрэгтэй. 

Ø  Захиалагч кредит эрх худалдан авч төлбөрийг төлсөн тохиолдолд өөрийн сонгосон Гүйцэтгэгчтэй холбоо барих мэдээллийг харах эрх нээгдэх ба тухайн зарын хүчинтэй байх хугацаанд уг мэдээлэл Захиалагчид нээлттэй байна. 

Ø  Захиалагч Онцолсон гүйцэтгэгчийг ангилал тус бүрийн цэснээс шууд харах боломжтой ба Гүйцэтгэгчтэй холбоо барих мэдээллийг кредит эрх худалдан авч, төлбөр төлсний дараа авна.

 

2.4    Байгууллагын платформ “HiiJob-HR” ашиглах нөхцөл:

Ø  Байгууллага нь Компанитай “Үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан гэрээний төлбөрийг төлсөн тохиолдолд хүний нөөцийн цогц платформ болох “HiiJob-HR”-ийг ашиглах эрх үүснэ.

Ø  Байгууллага нь “HiiJob-HR” платформоос ажилтнуудын ирцийн бүртгэл, ирцийн хяналт, ажиллах цагийн хуваарийн хяналт, ажилтан чөлөөний хүсэлт илгээх, ажилтнуудын ирцийн тайланг хариуцсан хүний нөөцийн ажилтанд илгээх, ажлын зар байршуулах зэрэг платформд байршсан үндсэн болон нэмэлт үйлчилгээнүүдийг авна.

Ø  Байгууллага нь өөрийн байгууллагын бүтцийн өөрчлөлт, ажилтны хөдөлмөрийн харилцааны төлөв байдалтай холбогдуулан ажилтны платформд нэвтрэх эрхийг олгох, хязгаарлах, цуцлах эрхийг бие даан хэрэгжүүлнэ.

Ø  “HiiJob-HR” платформд цугласан ажилтны цаг бүртгэлийн мэдээллийг хянан баталгаажуулах, цалин хөлс бодох болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хариуцлагыг Байгууллага бие даан хүлээнэ.

Ø  Захиалагч нь ажилтнуудынхаа хувийн мэдээлэл, байршил болон цаг бүртгэлийн мэдээллийг HR-Платформд оруулж боловсруулахдаа “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасны дагуу ажилтнаас шаардлагатай зөвшөөрлийг авсан байх үүрэгтэй.

 

2.5     Төлбөр тооцоо

2.5.1   Хэрэглэгч нь Платформыг ашиглаж, үйлчилгээ авахдаа кредит эрх худалдан авах ба уг кредит эрхээ зарцуулах замаар үйлчилгээ авна. Кредит эрхийг худалдан авах үнэ, нөхцөлийг Платформ тогтоох бөгөөд үнэ нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд Платформоор дамжуулан Хэрэглэгч нарт мэдэгдэнэ.

2.5.2   Хэрэглэгч нь Платформ дахь өөрийн профайл хэсгээс худалдан авсан кредит эрх, түүний зарцуулалтын мэдээг тогтмол харах боломжтой байна. 

2.5.3   Гүйцэтгэгч нь нэг сард тодорхой тооны CV-ийг үнэ төлбөргүй илгээх эрхтэй байх ба түүнээс илүү тооны CV илгээх тохиолдолд Платформоос тогтоосон нөхцөлийн кредит эрх худалдан авч ашиглана.

2.5.4   Гүйцэтгэгч өөрийн CV-ийг бүүст хийх буюу Платформоос тогтоосон хугацаанд онцлох гүйцэтгэгчийн цэсэнд өөрийн CV-ийг байршуулах бол кредит эрх зарцуулна.

2.5.5   Захиалагч ажлын зарын дагуу гүйцэтгэгчээс ирүүлсэн CV-ийг хүлээн авсан тохиолдолд кредит эрх худалдан авч, төлбөрийг төлнө.

2.5.6   Хэрэглэгч нь худалдан авсан кредит эрхийг гагцхүү Платформоос үйлчилгээ авахад ашиглах бөгөөд худалдан авсан кредит эрх нь хугацаагүй, буцаан худалдах нөхцөлгүй байна.

2.5.7   Байгууллагын платформоос авах үйлчилгээний төлбөрийг талуудын хооронд байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу тооцно.

2.5.8   Компани нь гагцхүү өөрийн үйл ажиллагаанд хамаарах буюу Платформ ашиглах кредит эрх худалдан авахад төлсөн төлбөрт холбогдох баримтыг Хэрэглэгчид өгнө.

2.5.9   Гүйцэтгэгч болон Захиалагчийн талын ажлын хөлс, төлбөрийн баримтын асуудал Компанид хамааралгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй болно.

3.   “HIIJOB” БОЛОН “HIIJOB-HR” ПЛАТФОРМЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ       

3.1.     Хэрэглэгч нь Платформыг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан ашиглах нөхцөл журмын дагуу зохих ёсоор ашиглана.

3.2.     Хэрэглэгч Платформд нийтэлж буй өөрийн мэдээлэл, ажлын зар, CV, байгууллагын ажилтны мэдээлэл болон бусад мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль ёсны байдлыг хариуцах үүрэгтэй.

3.3.     Компанийн нэрийг гагцхүү Платформоор дамжуулан гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний хүрээнд ашиглах эрхтэй буюу Компанийн нэрийг барих, Компанийн ажилтан, эсвэл төлөөлөгч мэт дүр эсгэн бусдыг хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй.

3.4.     Платформ ашиглах, ажил, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Компаниас хүссэн мэдээлэл, баримт бичгийг шаардлагын дагуу гарган өгөх үүрэгтэй.

3.5.     Гүйцэтгэгчийн хувьд өөрийн гүйцэтгэх ажил, үйлчилгээг Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй бөгөөд тухайн ажил үйлчилгээг зохих ёсоор, аливаа доголдолгүйгээр гүйцэтгэнэ.

3.6.     Хэрэглэгч платформыг зориулалтын дагуу ашиглах буюу гэмт хэрэг үйлдэх, бусдыг хууран мэхлэх, мэдээлэл цуглуулах зэрэг хууль бус, ёс бус үйлдэлд ашиглахгүй байх үүрэгтэй бөгөөд Компани тус үйлдэлд хариуцлага хүлээхгүй болно.

3.7.     Хэрэглэгч нь платформд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийг бусад этгээд зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх, цахим шуудан, мессеж, гар утсаар өөрийн нууц мэдээллийг задруулахгүй байх, өөрөөс хамаарах арга хэмжээг авч мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

3.8.     Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд Компани хариуцахгүй болно.

3.9.     Энэхүү үйлчилгээний нөхцөл болон хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

4.   КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1.     Компани нь Платформын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

4.2.     Платформын үйл ажиллагаа доголдох, ашиглах боломжгүй болох тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.

4.3.     Хэрэглэгчээс үүсгэсэн, дамжуулсан мэдээллийг хүлээн авч, ашиглах, боловсруулах, хадгалах, цуглуулах, дамжуулах эрхтэй байна.

4.4.     Компани хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр мөн үйл ажиллагааг сайжруулах, эрсдэлийн удирдлагыг хангах зорилгоор Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.

4.5.     Компани үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна.

4.6.     Хэрэглэгч нь платформыг зориулалтын бусаар ашигласан, бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулсан, залилах, хууран мэхлэх, худал мэдээлэл тараах зорилгоор болон олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээллийг тараах зорилгоор, болон хууль бус зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарлах буюу үйлчилгээг ашиглах эрхийг зогсоож, хуулийн байгууллагад хандана.

5.  ХАРИУЦЛАГА

5.1.   Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Платформ нь Үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас үүссэн үр дагаварт Компани хариуцлага хүлээхгүй.

5.2.   Хэрэглэгч хоорондын ажил үйлчилгээний гүйцэтгэл, чанар, Захиалагч, Гүйцэтгэгч нарын хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудалд Компани аливаа хариуцлага хүлээхгүй бөгөөд Платформ нь зөвхөн Захиалагч, Гүйцэтгэгч нарыг холбох зуучлалын үйлчилгээ үзүүлдэг болно. 

5.3.   Компани нь гагцхүү зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа тул Хэрэглэгчийн өмнөөс аливаа хариуцлага хүлээхгүй, баталгаа гаргахгүй, зар болон СV-ний үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд хариуцлага хүлээхгүй болно.

5.4.   Байгууллага нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон талуудын хооронд байгуулагдах “Үйлчилгээ үзүүлэх” гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлагыг хүлээх бөгөөд үүдэн гарах хууль зүйн эрсдэл, маргааныг Байгууллага өөрөө бие даан хариуцна.

5.5.   Хэрэглэгч нь Платформыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан, хууль зөрчин Компанийн бизнесийн нэр хүндэд халдсан тохиолдолд түүнээс үүдэн Компанид учирсан хохирлыг Хэрэглэгч бүрэн хариуцна.

5.6.   Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон Платформ ашиглахтай холбоотой дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Компани нь дараах арга хэмжээнүүдээс тохирсон гэж үзэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

5.6.1.      Тодорхой хугацаагаар Платформ ашиглах эрхийг түдгэлзүүлэх;

5.6.2.      Платформын бүртгэлийг устгах;

5.6.3.      Платформд дахин бүртгүүлэх буюу бүртгэлээ сэргээх боломжгүйгээр устгах.

 

6. БУСАД

6.1.   Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

6.2.   Платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлэх зорилгоор буюу зуучлан холбосон Захиалагчид мэдээлэл хүргүүлэх зорилгоор Гүйцэтгэгчийн хувийн мэдээллийг тус Захиалагчид дамжуулах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогын дагуу зөвшөөрсөн болно. 

6.3.   Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

 

Хувилбар : 2.0

“Нау Мейд И Эл Си” ХХК

2026.09.14