НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.  “Hiijob” болон “HiiJob-HR” аппликейшн Хэрэглэгч нарт тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг хайх, ажлын зар байршуулах, байгууллагад зориулсан хүний нөөцийн технологийн үйлчилгээ үзүүлэх, үндсэн ба туслах цэсүүдэд байршсан нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог, хэрэгцээ шаардлага нийцсэн хэрэглэгчдийг холбох үйлчилгээ үзүүлдэг Мобайл аппликейшн /цаашид “Платформ” гэх/ юм.

1.2.  Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуульд үндэслэн Платформоор дамжуулан Хэрэглэгчийн мэдээлэл (хэрэглэгч хувь хүн бол хувийн мэдээлэл, байгууллага бол байгууллагын мэдээлэл)-ийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглах, хадгалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.3.  Хэрэглэгч та мэдээлэл хариуцагчаас санал болгож буй бүх төрлийн үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр өөрийн сонгосон үйлчилгээг ашиглахдаа хувийн болон байгууллагын мэдээллийг Мэдээлэл хариуцагч талд өгөх, хадгалуулах, цуглуулах, боловсруулах, дамжуулах энэхүү бодлогод заасны дагуу ашиглах зэрэг зөвшөөрөл олгож байгаа болно.

1.4.  Хэрэглэгч энэхүү нууцлалын бодлогыг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа үр дагаврыг “Мэдээлэл хариуцагч” хүлээхгүй болно.

1.5.  Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

·      “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийг таньж, тодорхойлох боломжтой шууд болон шууд бус мэдээллийг, Тухайлбал: хүний хувийн мэдээлэл, биометрик мэдээлэл зэрэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээллийг;

·      “Байгууллагын нууц” гэж тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хууль болон байгууллага өөрөө нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичгийг;

·      “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл  ажиллагааг;

·      “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ  хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;

·      “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг.

·      “Мэдээлэл хариуцагч” гэж “Нау Мейд И Эл Си” ХХК-ийг;

1.5.  Платформ нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, бүртгэл хөтлөх, баталгаажуулах, Платформын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системд нэмэлт хөгжүүлэлт хийх, өөрийн үйлчилгээний чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн хувийн  болон байгууллагын мэдээллийг хүлээн авч, цуглуулж, боловсруулж, хадгалж, дамжуулж ашиглана.

2. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

2.1.  Хэрэглэгч нь “Hiijob” болон “HiiJob-HR” платформыг ашиглах үед Хэрэглэгчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгалдаг. Үүнд:

2.1.1    Овог нэр, төрсөн огноо, хүйс зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл;

2.1.2    Цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл;

2.1.3    Хэрэглэгчийн CV буюу анкетын мэдээлэл;

2.1.4    Гуравдагч этгээдийн программууд (ХУР, ДАН, e-Mongolia)-аас импортолсон мэдээлэл;

2.1.5    Хэрэглэгчийн өөрийн профайлд оруулсан боловсролын мэдээлэл, ажлын туршлага, фото зураг, болон бусад бүх төрөл, хэлбэрийн мэдээлэл;

2.1.6    Төлбөрийн мэдээлэл (төлбөртэй үйлчилгээний хувьд);

2.1.7    Хэрэглэгч хуулийн этгээдийн нэр, ажилтны тоо, үүсгэн байгуулагдсан огноо, үйл ажиллагааны салбар гэх мэт Хэрэглэгчийн бизнесийн талаарх мэдээлэл;

2.1.8    Хэрэглэгчийн нийтэлсэн контент, зар сурталчилгаа, ажлын зар гэх мэт мэдээлэл;

2.1.9      Хэрэглэгчид өгсөн бусад хэрэглэгчдийн үнэлгээ, платформоор дамжуулан илгээсэн мэдээлэл.

2.2.     Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн тохиргоонд нэвтэрснээр дээрх мэдээллийг засах, эсвэл устгах боломжтой.

2.3.     Хэрэглэгч Платформыг ашиглах үед Платформ нь тухайн хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:

2.3.1.   Хэрэглэгчийн IP хаяг болон интернэт үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн мэдээлэл;

2.3.2.   Хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн төрөл болон төхөөрөмжийн ID;

2.3.3.   Үйлдлийн системийн мэдээлэл, Хэрэглэгчийн Платформд хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;

2.4.     Платформ нь шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр Гуравдагч этгээдээс хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж болно.

2.5.     “HiiJob-HR” платформын ажилтны цаг бүртгэлийн баталгаажуулалт нь байгууллагын ажилтны гар утасны үйлдлийн систем дээрх тохиргоо (код, нууц үг, төхөөрөмжийн царай таних систем)-нд тулгуурлана. Платформ нь байгууллагын ажилтны царайны геометрийн өгөгдөл, хурууны хээ зэрэг биометрик мэдээллийг өөрийн сервер, мэдээллийн санд хадгалахгүй болно.

2.6.     Платформ нь цуглуулсан харилцагчийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлыг хангах журамд заасан хугацаагаар хадгална.

2.7.     Бид үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Платформын лавлах утсанд холбогдсон Хэрэглэгчийн дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

3. ЦУГЛУУЛСАН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ

3.1.     Платформ нь цуглуулсан мэдээллээ дараах нөхцөлд боловсруулж, ашиглаж, дамжуулна. Үүнд:

3.1.1.   Хэрэглэгчтэй холбоо барих, цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;

3.1.2.   Хэрэглэгчийг танин баталгаажуулах процесст;

3.1.3.   Үйлчилгээ үзүүлэх бүрд;

3.1.4.   Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх үед;

3.1.5.   Системийн хөгжүүлэлт, сайжруулалт хийх;

3.1.6.   Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тест хийх;

3.1.7.   Техникийн засвар, үйлчилгээ хийх;

3.1.8.   Платформын хэвийн, найдвартай ажиллагааг хангах;

3.1.9.   Үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгох;

3.1.10.  Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, Платформын аюулгүй байдлыг хангах;

3.1.11.  Маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд;

3.1.12.  Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор;

3.1.13.  Хууль тогтоомжид заасан бусад.

3.2.     Платформ нь Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар болон Хэрэглэгч хувь хүний болон байгууллага зөвшөөрсөн тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно. Энэ нь Хэрэглэгчийн өөрийн профайлд оруулсан мэдээллийг Платформын бусад хэрэглэгчдэд ил болгоход хамаарахгүй.

3.3.     Платформ нь хэрэглэгчийн холбоо барих мэдээлэл /утасны дугаар, хаяг, цахим шуудан, сошиал хаяг/-ээс бусад CV болон профайлд оруулсан мэдээллийг Платформ хэрэглэгчдэд нээлттэй байршуулна.

3.4.     Платформ нь таны холбоо барих мэдээллийг гагцхүү үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор бусдад дамжуулах бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор дамжуулахгүй болно.

3.5.     Платформ нь Хэрэглэгчийн бүртгэл хаагдах буюу Хэрэглэгч өөрийн бүртгэлийг Платформоос устгах хүртэл хугацаанд цуглуулсан мэдээллийг боловсруулж, ашиглана.

4. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ ХАДГАЛАХ

4.1.     Платформ нь хэрэглэгчийн өөрийн оруулсан болон үйлчилгээг авах явцад үүссэн хэрэглэгчийн мэдээллийг хамгаалалт бүхий мэдээллийн системд хадгална.

4.2.     Хэрэглэгч нь хүссэн үедээ профайлдаа хандах, шинэчлэх, мэдээллээ устгах боломжтой. Ингэхдээ өөрийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах пин код зэргийг ашиглан Платформд нэвтэрч хүссэн өөрчлөлтийг хийнэ.

4.3.     Мэдээлэл хариуцагч нь Платформын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана. Ингэхдээ мэдээллийн аюулгүй байдлын зохистой тогтолцоог бий болгох замаар хэрэгжилтийг хангана. 

4.4.     Хэрэглэгч нь Платформд нэвтрэх эрхийн мэдээллийн нууцлалыг хангах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэгч нь нэвтрэх эрх, нууц үгийн мэдээллээ бусдад алдсанаас үүдэлтэй аливаа гэм хор, хохирлыг Платформ хариуцахгүй болно.

4.5.     Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл, доголдол үүссэний улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэглэгч мэдэгдэлд тусгасан арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

5. БУСАД

5.1.     Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@nowmade.mn цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо илгээж, шийдвэрлүүлнэ.

5.2.     Платформ нь Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Платформд нийтэд нээлттэй нийтэлж, Платформын мэдэгдэл цэсээр Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

5.3.     Хэрэглэгч болон Мэдээлэл хариуцагчийн хооронд маргаан үүсвэл маргаанд “Hiijob” платформын үйлчилгээний нөхцөл болон энэхүү Нууцлалын бодлогыг баримтална.

 

 

 

Хувилбар : 2.0

“Нау Мейд И Эл Си” ХХК

2026.09.14